
2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд сүүлийн хэсэг нь 2026 оны 6, 7-р сард болно. Шигшээ тоглолт 7-р сарын 19-нд болно гэж төлөвлөж байгаа ажээ. Анхандаа эцсийн шатанд 32 баг оролцох ёстой байсан бол 2017 оны 1-р сарын 10-н ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино оролцогчдын тоог 48 болгон нэмэгдүүлснийг зарлав.
2018 оны 6-р сарын 13-ны өдөр Оросын Москва хотноо болсон ДАШТ-ий өмнөхөн болсон ФИФА-гийн 68-р Конгрессын хурлаар тэмцээний болох хотуудын талаар шийдвэр гаргасан. 2022 оны 6-р сард ДАШТ-ий тоглолтууд болох хотуудыг нэрлэсэн байна. Тоглолтууд АНУ-11, Мексик-3, Канад-2, нийт 16 хотод болно. ДАШТ-ий тоглолтууд-
1. Мексик улсын- Мехико, Гуадалахара, Монтеррей,
2. Канадын -Торонто, Ванкувер,
3. АНУ-ын Нью-Йорк (Ист Рутерфорд), Филадельфи, Бостон, Атланта, Майами, Хьюстон, Даллас, Лос Анжелес, Сан Франциско, Канзас-Сити, Сиэтл зэрэг хотуудад болно.